Нарны тухай сонирхолтой баримтууд (Инфографик)
Нар бол нарны аймгийн системийн төвд байрлаж байгаа од юм. 1,392,000 орчим километрт хүрэх диаметр бүхий нар нь та бидний амьдран суугаа дэлхий хэмээх гаригаас 109 дахин томоос гадна жингийн хувьд дэлхийгээс 330.000 дахин их хэмжээтэй ба нарны аймгийн системийн нийт массын 99.86 хувийг эзэлдэг байна. Нарны нийт массын дөрөвний гурвыг устөрөгч эзэлдэг бол үлдсэн хэсгийн дийлэнхийг нь гели, хоёроос бага хувийг арай хүнд элементүүд болох хүчилтөрөгч, нүүрстөрөгч, неон, төмөр болон бусад элементүүд бүрдүүлдэг байна. Нарнаас илүү тод гэрэлтдэг, на...