Цагаан хооллолт ба буруу хооллолт хоёрыг харьцуулсан нь
Хvний амьд байхын хамгийн гол vндсvvдийн нэг болох хооллох ёсыг та ер нь ямар байвал зохино гэж боддог вэ? Миний бодлоор хvний биед шууд хор болохооргvй боловч бас эрч хvч, эерэг сэтгэл хөдлөлийг бэлэглэх бодисыг ялгаруулдаг амттай шимтэй, аятайхан хоол хvнсийг хvн яг өөртөө тааруулж, хэтрvvлэхгvйгээр хэрэглэж, амьдралын сайхан бvхнээс ханатлаа таашаал авч байвал жинхэнэ зөв хооллолт болох юм шиг ээ. Аливаа зvйлийг хэтрvvлэхгvй л байж чадвал болоо биш vv? Хортой мөөг олон байдаг ч гэсэн зөв vед нь зөв бэлдэж хэрэглэвэл эм болдог биз дээ? Гэвч зарим хvмvvс зөв хооллолт нэрийн доор өөрийгөө дэндvv их хохироож, дуртай зvйлсээсээ хорьж цагдан, гоо vзэсгэлэнгээ ч алдаж, эргээд өвчний vvр болох нь бий. Ингээд цагаан хоолтон болон архи ууж, тамхи татан, хvссэн хоолоо хvссэн цагтаа иддэг vеийн хоёр эмэгтэйг харьцуулан харцгаая. Мэдээж энэ бол ганцхан жишээ болохоор “ийм л байдаг аж” хэмээн туйлшрахад хангалттай баримт биш гэдгийг нэмж хэлэх нь зvйтэй байх.
Цагаан хооллолт ба буруу хооллолт хоёрыг харьцуулсан нь
Эхний бvсгvй бол 51 настай Нигелла Лоусон юм. Ахлах тогооч тэрээр тостой хоол, амттан хэрэглэж, алкогольтой ундаа хvртдэг ажээ. Хамгийн гол нь тэрээр аливаагийн тунг нь хэтрvvлэхгvй, яг тааруулан хэрэглэдэг байна. Насан дээрээ сайхан л харагдаж байна шvv.